top of page
emocat666_ground_geophysics_with_muted_colors_and_rectangular_s_26a070c5-0beb-428d-bd4d-85

Агаар ба газарын геофизик

ГЕОСАН ХХК НЬ 1998 ОНООС ХОЙШ ГАЗАРЫН ГЕОФИЗИК БОЛОН ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ БОЛОВСРУУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛГААГАА АМЖИЛТТАЙ ЯВУУЛАНА, 2007 ОНООС ЦЕСНА ГРАНД КАРАВАН ОНГОЦЫГ АШИГЛАНА АГААРЫН СОРОНЗОН, ГАММА-СПЕКТРОМЕТРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛЫГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛСААР БАЙНА.

emocat666_ground_geophysics_with_dark_background_and_muted_colo_c592d4f8-d87d-44d3-9546-fb

Технологийн инновац

Геофизикийн хайгуул гэж юу вэ?

Геофизикийн судалгаа гэдэг нь хайгуулын болон бусад зорилгоор геофизикийн өгөгдлийг
системтэйгээр цуглуулах юм. Геофизикийн судалгаа нь эх газар дээрээс, агаараас болон сансраас
төрөл бүрийн мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар тоон мэдээллийг цуглуулдаг.

Геофизикийн судалгааг ашигт малтмалын эрэл хайгуул, археологи, далай судлал болон
инженерийн олон төрлийн судалгаанд ашиглагддаг.

Судалгааны аргууд

TT.jpg
Агаарын геофизикийн судалгаа

Агаарын геофизикийн судалгаа нь дэлхийн физик давхаргын үндсэн физикийн болон химийн үзүүлэлтийн өөрчлөлтийг хэмжинэ. Цахилгаан дамжуулах чадвар, соронзон мэдрэх чадвар, чулуулгийн нягт, цацраг идэвхт элементийн концентрац болон тусгалын спектр зэрэг нь агаарын
геофизикийн судалгааны хэмжих үндсэн параметрүүд бөгөөд эдгээр параметрын өөрчлөлт дээр тулгуурлан агаарын геофизикийн судалгааг гүйцэтгэдэг.
Манай байгууллагын хувьд G-823A Optically Pumped Cesium Vapour болон Radiation Solution RSX-4 багажны тусламжтайгаар гамма цацрагийн спектр болон соронзон шинж чанарыг судалдаг.
Агаарын геофизикийн судалгаа нь хайгуулын болон судалгааны салбарын хүрээнд технологийн болон инновацын тэргүүнд эгнээнд байсаар ирсэн бөгөөд дэлхийн физик шинж чанарын өөрчлөлтийг минут болон секундийн нарийвчлалтайгаар хэмжилтийг хийх боломжтой.
Хайгуулын төслийн хүрээнд GPS навигац, лазер болон радар алтиметр болон мэдээлэл боловсруулах шинэлэг технологийг ашиглан цуглуулсан мэдээллийг геофизикчид сүүлийн үеийн дүрслэл загварчлалын программ хангамжийг ашиглан эцсийн өгөгдлийг боловсруулдаг.

emocat666_elecrical_geophysical_survey_with_dark_background_and_b7dac4a7-81b2-4f60-bee4-97
Цахилгаан хайгуул

Дэлхийн царцдас давхаргын цахилгаан шинж чанарт үндэслэн цахилгаан хайгуулыг гүйцэтгэдэг. Цахилгаан хайгуул нь металл ашигт малтмал болон сульфидын хүдэржилтийг илрүүлэх үндсэн зорилгоор хийгддэг бөгөөд гидрокарбон болон усны хайгуул, гидротермал хайгуул болон хүрээлэн буй орчны судалгаанд давхар ашиглагдах боломжтой.

Манай байгууллагын хувьд доорх багаж тоног төхөөрөмжийг ашиглан өдөөгдмөл туйлжилтын болон эсэргүүцлийн (IP) судалгаа, цахилгаан соронзон орны судалгааг (EM) хийж гүйцэтгэж байна.

  • GDD Instruments GDD-32 IP Receiver

  • Zonge receivers: GDP-16 and GDP-32

  • Zonge TEM/3 sensor

  • Zonge transmitters: hand portable 0.7kVA, semi portable 3kVA and 10kVA and a trailer

  • mounted 30kVA unit

  • Iris ELREC receivers

  • Syscal R2/250 Dc/Dc converter

  • GDP-32 Multifunction Reciever

sainaaai_gravity_geophysical_survey._Minimalist_and_realistic_2c2a50bc-9d65-4c2f-9ff4-bed2
Хүндийн хүчний судалгаа

Чулуулгийн нягтын холимог шинж чанарыг хүндийн хүчний судалгаагаар хэмжинэ. Хүндийн хүчний судалгаа нь геологийн зураглал, газрын тосны болон байгалийн хийн хайгуул, металл ашигт малтмалын хайгуул, геотехникийн болон геотермал судалгаанд ашиглагддаг.
Манай байгууллагын хувьд CG-5 гравиметрийг ашигладаг бөгөөд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ихэнх талбайд 1:200000 масштабтайгаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

emocat666_radiometric_geophysical_survey_with_muted_colors._Rea_18f37cd3-3417-4ae0-aa7d-d6
Газрын радиометрийн судалгаа

Радиометрийн судалгаа нь чулуулаг давхарга дахь цацраг идэвхт элементийн (Уран, Кали, Торий) тархалтыг тодорхойлдог.
Манай байгууллага нь SAIC/Exploranium systems компанид үйлдвэрлэсэн GR-320 явган спектрометр болон GR-460 автоспектрометрийг ашиглан судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Mag.jpg
Соронзон судалгаа

Манай байгууллагын GSM-19TW багажийг ашиглан дэлхийн соронзон өөрчлөлтийг 0.1нТ нарийвчлалтайгаар хэмждэг. Дэлхийн соронзон орны өөрчлөлт нь геологийн зураглал, хагарлын байршил, археологийн салбар болон соронзон судалгаанд чухал ач холбогдолтой мэдээлэл юм.

sainaaai_borehole_logging_geophysical_survey._Minimalist_and_re_732603bd-5fcf-47b5-9651-7c
Цооногийн каротажийн судалгаа

Цооногийн геофизикийн судалгааг ашиглан мэдрэгч багажны тусламжтайгаар цооногийн хана дагуух физик шинж чанарыг өндөр нарийвчлалтайгаар зураглах боломжтой бөгөөд нүүрс, уран
болон бусад ашигт малтмалын хайгуулд ашиглана.
Манай байгууллага нь Mount Sopris Borehole Geophysical Logging Systems компанид үйлдвэрлэгдсэн цогц багаж ашиглан судалгааг явуулдаг бөгөөд 6 хайгуулын баг нэг зэрэг ажиллах боломжтой.

bottom of page