top of page

ХАМТДАА 
АЯЛЦГААЯ

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар, жуулчдын очих дуртай аялалын маршутыг холбосон шууд болон тойрон нислэгийг захиалгаар гүйцэтгэж байна. Та өөрийн ажил хэрэг, гэр бүл, хувийн хэрэгцээний шаардлагад нийцүүлэн манай мэргэжлийн хамт олонтой нисэх боломжтой.

Мэргэжлийн захиалгат нислэгийн үйлчилгээ.

DSC04646-2.jpg

Мөн бид таны онгоцны бүх хэрэгцээг хангахын тулд  ангарийн түрээсийн үйлчилгээг санал болгож байна.

Энэхүү онгоц нь таныг 300км/цаг хурдтайгаар 2 цагийн дотор Хөвсгөл нуурт хүргэж өгөх хүчин чадалтай.

Уг онгоц нь есөн зорчигч бөгөөд хоёр багийн гишүүний багтаамжтай юм.

Энэхүү онгоц нь 1700 км-ийн 

холын зайнд нисэх боломжтой

Бид өөрсдийн нислэгийн зурвасуудыг барьж аюулгүй, тав тухтай буулт хийдэг билээ.

Бидний үйлчилгээ

Аялал жуулчлалын захиалгат нислэг
  • Шууд болон тойрон аялалын захиалгат нислэг

  • Таны болон танай байгууллагын захиалгаар байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын бааз, сум, суурин газрын ойролцоо агаарын хөлөг буух хээрийн аэродром нээх захиалгат үйлчилгээ

  • Монгол орны үзэсгэлэнт байгалийн тогтоц, газар орчныг үзэж сонирхон агаараас зураг авах тусгай нислэг

Бизнес болон хувийн аялалын нислэг
  • Бизнес эрхлэгчдэд хөдөө орон нутагт ажил хэргээ хурдан шуурхай эрхлэн явуулахад нь тусалж хүссэн үед, хүссэн газарт нь хүргэж өгч үйлчилнэ.

  • Амралт, чөлөөт цагаараа байгалийн үзэсгэлэнт газруудаар амарч, зугаалж загасчлах боломж олгоно.

  • Хуримлаж буй хосуудад зориулсан Монгол орноо бүтэн тойрох хуримын аялалын
    нислэг

Түргэн тусламжийн нислэг
  • Яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөн, түүний гэр бүл, эмнэлгийн ажилтаныг нэн яаралтай зөөх тусгай нислэгийг гүйцэтгэнэ.

Уул уурхайн бүтээн байгуулалтын,төслийн захиалгат нислэг
  • Нийслэл, аймгийн төвөөс алслагдсан уул уурхай, томоохон бүтээн байгуулалтын төслийн чиглэлд ажилчдыг хүргэх хуваарьт болон захиалгат нислэгийг захиалагчийн хэрэгцээ шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

  • Уурхай, бүтээн байгуулалт, төслийн ойролцоо хээрийн аэродром нээж нислэг үйлдэнэ.

  • Аерогеодези, агаарын геофизик зэрэг инженерийн салбарын судалгааны нислэгийг захиалгаар гүйцэтгэнэ.

Тусгай үүргийн нислэг
  • Кино зураг авалт, дууны клипны захиалгат нислэг

  • Түймрийн эргүүл, аэро клуб, шүхрийн дадлагын нислэг

  • Эрэл хайгуул, аврах үйл ажиллагаанд чиглэгдсэн захиалгат нислэг

  • Байгаль орчин, онцгой байдал, хүчний байгууллага болон бусад албан хэрэгцээнд зориулсан тусгай үүргийн захилагат нислэг

Карго нислэг
  • Танд нэн яаралтай шаардлагатай байгаа аюултай, онцгой, овор ихтэй ачааг агаараар тээвэрлэнэ.

DSC04567.jpg

Холбоо
Барих

Ерөнхий асуулт лавлагаа байгаа тохиолдолд дараах холбоосоор холбоо барина уу: (976) 11-326730

Цахим хаяг: 

info@geosan.mn

pa@geosan.mn

bottom of page