top of page
DSC04545.jpg

ЗАХИАЛГАТ НИСЛЭГ БОЛОН ГЕОФИЗИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

SERVICES

ҮЙЛЧИЛГЭЭ

284576991_1276461169553376_7484480164043430207_n.jpg

Захиалгат нислэгийн үйлчилгээ

Геосан ХХК нь 2013 оноос эхлэн групп аялал, тансаг зэрэглэлийн аялал, тусгай аялал зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдээс гадна уул уурхайн захиалгат нислэгийн үйлчилгээг үзүүлж байна. Бид Монгол улсын хамгийн найдвартай, мэргэжлийн агаарын тээврийн оператор болох зорилгынхоо дагуу үйлчлүүлэгч бүрдээ дээд зэргийн үйлчилгээ үзүүлж, мартагдашгүй  нислэг мэдрүүлэхийн төлөө ажиллаж байна.

Aerophoto_6.jpg

Агаарын зураглал болон фотограмметрийн
боловсруулалт

Геосан ХХК нь 2011 онд АНУ-д үйлдвэрлэсэн Цесна Гранд Караван 208Б маркийн онгоц болон Австри улсад үйлдвэрлэсэн агаарын зураглалын UltraCam XP/WA тоон камерын системээр агаараас газрын зураг авах ажлыг хийж гүйцэтгэж байна.Энэхүү камер нь өндөр нарийвчлалтай дижитал дүрслэлээр хангадаг бөгөөд манай багт үйлчлүүлэгчдийнхээ өргөн хүрээний хэрэгцээг хангах боломжийг олгодог юм.

Агаар ба газарын
геофизик

Геосан ХХК нь 1998 онд газрын соронзон судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр бид ашигт малтмалын хайгуул, судалгаанд олон улсад ашиглагдаж буй шинэ дэвшилтэт арга, техник, технологийг эх орондоо нэвтрүүлэн, гадаад, дотоодын захиалагчдадаа геофизикийн хайгуулын үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүнчлэн тус компани нь агарын соронзон, гамма-спектрометрийн судалгааг АНУ-д үйлдвэрлэсэн Цесна Гранд Караван 208Б маягийн агаарын хөлгөөр 2007 оноос эхлэн гүйцэтгэж байна.

ABOUT
DSC04634.jpg

БИДНИЙ ТУХАЙ

“Геосан ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд агаарын геофизик, агаарын хэмжил зураглал-фотограмметрийн боловсруулалт, геологийн судалгааг шинэ текник технологи, оюуны бүтээгдэхүүн-үйлчилгээнд тулгуурлан гадаад дотоодын тэргүүлэгч компаний нэг юм.

Мөн түүнчлэн бид 2007, 2009 онд АНУ-д үйлдвэрлэсэн Цессна Караван 208Б загварын агаарын хөлөгөөр агаарын тээврийн салбарт захиалгат нислэг, түргэн тусламж, зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

1996 

Байгуулагдсан он

300+

Дууссан төслүүд

8000+

Нийт нислэгийн

цаг

70+

Туршлагатай ажилтнууд

CONTACT

ХОЛБОО БАРИХ

Төв оффис

Рокмон Бьюлдинг Оффис Төв 508,

Баянгол дүүрэг, 2-р хороо,
Үндсэн хуулийн гудамж-24,

Улаабаатар хот, Монгол Улс

 

info@geosan.mn

pa@geosan.mn

Утас: (976) 11-326730, (976) 95-905779

Ерөнхий лавлагаа

Ерөнхий асуулт лавлагаа байгаа тохиолдолд дараах холбоосоор холбоо барина уу: (976) 11-326730

bottom of page